Жүдочид шилдгүүдээ нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Жүдочид шилдгүүдээ нэрлэв

Монголын жүдочид шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Энэ үеэр МЖБХ-ноос 2012 оны шилдгүүдээ тодруулж, урамшуулсан байна.
Дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг өндөрт өргөсөөр ирсэн Монголын жүдо бөхийн холбооны энэ оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа, шилдэг эрэгтэй тамирчнаар Гавьяат тамирчин С.Ням-Очир, шилдэг эмэгтэй тамирчнаар Азийн аварга, олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг, шилдэг эрэгтэй залуу тамирчнаар спортын мастер Г.Алтанбагана, шилдэг эмэгтэй залуу тамирчнаар олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнчимэг, хамгийн хөдөлмөрч тамирчнаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, хамгийн шилдэг цэвэр ялалт авсан тамирчнаар олон улсын хэмжээний мастер Б.Хишигбаяр, хамгийн дайчин тамирчнаар олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа, олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

Харин шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, шилдэг дасгалжуулагчаар Өвөрхангай аймгийн БТСХ-ны дасгалжуулагч Б.Очир, дасгалжуулагч Д.Энхбаатар, дасгалжуулагч, У.Эрдэнэбаатар, үлгэр жишээч дасгалжуулагчаар “Хангарьд” клубын дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Ө.Рагчаадорж, тэрчлэн шилдгийн шилдэг дэд ерөнхийлөгчөөр “Петродес” компанийн захирал Б.Батзаяа, шилдэг дэд ерөнхийлөгчөөр “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр, “Монтээвэр” компанийн захирал Б.Дагвадорж, “Лока транс” компанийн захирал Г.Сүрмаа нар тодорсон байна.




Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж