Хьюстоныг хар тамхичид хөнөөсөн үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Хьюстоныг хар тамхичид хөнөөсөн үү?

Нэгэн хувийн мөрдөгч “Уитни Хьюстоныг хар тамхины наймаачид хорлосныг нотлох видео бичлэг бий” хэмээн мэдэгдэж, шуугиан тариад байгаа гэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Беверли Хиллз зочид буудлын угаалгын өрөөний онгоцонд амьсгал хураасан дуучны үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн шинжээчид хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэсний улмаас нар барсныг тогтоож, хэргийг хаасан билээ. Гэвч дуучны гэнэтийн үхэлтэй холбоотой элдэв цуу яриа одоо хэр нь тасраагүй байна. Харин Лос Анжелесийн нэгэн хувийн мөрдөгч нэрт дуучныг хар тамхины наймаачдын гарт үрэгдсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа гэнэ. Түүний баталж буйгаар АНУ-ын зүүн эргийн хар тамхины нууц бүлэглэлийн нөлөө бүхий этгээд дуучин бүсгүйгээс 1.5 сая ам.долларын авлагаа нэхүүлж, хоёр этгээдийг илгээсэн аж.

Цагдаагийн оффицер байсан, хувийн мөрдөгч Пол гэгчийн баталж буйгаар дуучныг нас барахаас хэд хоногийн өмнөөс алуурч хоёр этгээд түүний буудалласан зочид буудалд үзэгдэх болсон бөгөөд түүнийг нас барсан өдөр тэд гашуудсан олны дунд байсан гэнэ. Пол өөрийн таамаг болон нотлох баримтыг Холбооны мөрдөх товчооны  ажилтнуудад ч танилцуулжээ. Хувийн мөрдөгчийн цорын ганц нотлох баримт нь дуучныг нас барсан өдөр хоёр этгээд түүний буудалласан Беверли Хиллз зочид буудлын 434 тоот өрөө рүү орж буй камерын бичлэг гэнэ. Түүнийхээр бол дуучны нас барсан цаг, хоёр этгээд өрөө рүү орсон цагтай таарч байгаа аж. Хувийн мөрдөгч өөрийг нь хэн хөлсөлснийг нууцалжээ. Гэвч тэрбээр дуучны үхлийг гарцаагүй аллага байсан гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж