Pattinson шинэ үсний засалттай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Pattinson шинэ үсний засалттай болжээ











Цус
сорогчийн дүрээрээ олны танил болж, алдар хүндийн эзэн болоод буй Холливуудын
хамгийн царайлаг залуу Robert Pattinson өчигдөр
Ellen-ний шоунд оролцжээ.

Хамгийн
түрүүнд үзэгчдийн анхаарлыг татсан зүйл нь түүний шинэ үс засалт байлаа.

Тэрбээр
“Би дөнгөж гурав хоногийн өмнө л үсээ засуулсан. Бараг анхны үзэгчид нь та нар
болж байх шиг байна. Хавар болж байна. Бүх зүйл шинээр эхэлдэг. Би ч гэсэн
яагаад стилиэ өөрчилж болохгүй гэж. Зохиж байгаа биз дээ. Удахгүй “
Twilightын шинэ анги маань нээлтээ хийнэ. Энэ үеэр
фэнүүддээ сайхан харагдах хэрэгтэй биз дээ” хэмээн хошигнон ярьжээ.

Мөн “Би
ярихаасаа өмнө бодож ерөөсөө чаддаггүй. Энэ миний хамгийн том дутагдал. Тухайн үед
юу бодогдсон тэрнийгээ л шууд хэлчихдэг. Үүнээс болж хааяа эвгүй байдал орох ч
юм уу, хэн нэгнийг гомдоох тохиолдол гарч байсан” хэмээн өөрийн дутагдлын
талаар ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж