АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Хиллари Клинтон цус бүлэгнэх өвчин туссан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ. Хиллари Клинтон энэ сарын эхээр ухаан алдаж унах үеэр тархи нь хөдөлж, Нью-Йорк хотын Пресвитерианы эмнэлэгт хүргэгдсэн юм. Тухайн үед түүнийг гэдэсний вирусээр өвчилж, шингэн алдсан хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч Нью-Йорк хотын эмч нар түүнд нарийн шинжилгээ хийсний дүнд цус бүлэгнэх өвчин туссан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Хиллари Клинтон цаашид хэд хоног тус эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэж, цус бүлэгнэлийн эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон байна. Тэрбээр ирэх даваа гаригаас ажилдаа эргэн орох бололтой. Хиллари Клитон ажилдаа орсон даруйдаа өнгөрсөн есдүгээр сард Ливийн Элчин сайдын яаманд гарсан халдлагатай холбоотойгоор Конгрессийн тусгай хороонд гэрчийн мэдүүлэг өгөх ёстой аж. 2009 оноос АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж хатагтай Хиллари Клинтон албан үүргээ авснаас хойш дэлхийн 112 оронд төрийн албан ёсны айлчлал хийснээрээ Нэгдсэн улсын түүхэнд хамгийн олон орноор аялсан төрийн нарийн бичгийн дарга болжээ.
Б.АНХТУЯА