Франц баячуудаас авах татварыг дахин боловсруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Франц баячуудаас авах татварыг дахин боловсруулна

Үндсэн хуулийн зөвлөл ирэх жилийн төсөвт суулгасан 75 хувийн  “баячуудын татвар” нь иргэдийн тэгш эрхтэй гэснийг зөрчлөө гэж үзэв.

Францын Засгийн газар Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэрийн дараа “баячуудын татварын хуулийг” дахин шинэчлэн боловсруулна гэж  ерөнхий сайдын Матиньүн  ордны мэдэгдэлд өгүүлсэн байна. Үндсэн хуулийн зөвлөл өнгөрсөн бямба гаригт, ирэх жилийн төсөвт суулгасан 75 хувийн  “баячуудын татвар” нь төрийн цуглуулалтын өмнө иргэд тэгш эрхтэй гэснийг зөрчлөө гэж үзэв. Францын  ерөнхий сайд Жан-Марк Эйро хариуд нь “Засгийн газар Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэрийн дагуу” хуулийг шинээр боловсруулна гэж  мэдэгджээ. Сангийн сайд Пьер Московичи мэдэгдэхдээ, “Засгийн газар 75 хувийн татвараас татгалзахгүй, шинэ төслийг 2013 онд  боловсруулан ирэх хоёр жилд хэрэгжинэ” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр социалистуудын лидер Франсуа Олланд төсвийн алдагдлыг багасггахын тулд 2013 оноос сая еврогоос дээш орлоготой хүмүүст нэмүү орлогын татварыг 75 хувь болгоно гэсэн юм. Олландын энэ санаачлага нь Францаас баячууд АНУ, Бельги, Швейцари, Их Британи руу “дүрвэж”-эд хүргэж магадгүй. Өндөр татвараас зугтагчдын дунд тус орны нэртэй жүжигчин Жарер Депардье орсон бөгөөд тэр Францын иргэнээс татгалзан Бельгид очно гэж мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж