Гэхдээ "Энэ нь маш бүтээлч, сайн ярилцлага боллоо. Би их өөдрөг сэтгэлтэй байна” гэж уулзалтын дараа Обама хэлсэн. Тэрээр жигүүрийн удирдлагад хандан өөрсдийн намынханд шахалт үзүүлэхгүй байхыг уриалаад тэдэнд бие даан саналаа өгөх боломж олгохыг хүссэн байна. “Америкийн ард түмэн улс төрөөс болж эдийн засагт хохирол учруулахыг хүлээн авахгүй” гэж ерөнхийлөгч онцлов.
Төсвийн хэлэлцээрийн гол асуудал нь татварын асуудал юм. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Обама 400 мянган ам.доллараас дээш орлоготой америкчуудын татварын хөнгөлөлтийг цуцлана гэсэн юм. Бонэр бол зөвхөн саяаас дээш орлоготой хүмүүсийн татварыг нэмэхийн төлөө байгаа юм. Төсвийн хэлэлцээр амжилттай болохгүй бол цэргийнхэн болон иргэний салбаруудад 1,2 их наяд ам.долларын хэмнэлтийг тэнцүү хуваасан төсвийн автомат секвестр ирж буй оны эхнээс АНУ-д үйлчилж эхэлнэ. Долоо хоногийн сүүлчээр төсөөр тохиролцоонд хүрнэ гэсэн найдвар байгаа юм.
Обама төсвөөр тохиролцоно гэж найдсаар байна
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгрессийн бүгднайрамдахчуудтай автоматаар хориг тавигдах боломж гаргуулахгүйн тулд зөвшилцөл хийж чадна гэсэн найдлагатай байна. Үүний өмнө Цагаан ордонд Обама сенатын ардчилагчид болон бүгднайрамдахчуудын лидерүүд Гарри Рид, Митч Макконнелл, Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бонэр, доод танхимын ардчилагч нарын лидер Ненси Пелози нартай уулзсан юм. Хэлэлцээрт дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Сангийн сайд Тимоти Гайтнер нар оролцлоо. Гэвч Америкийн хэвлэлүүд өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээний дагуу уулзалт амжилттай болоогүй гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР