Брэд Питт 12 асрагч хөлсөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Брэд Питт 12 асрагч хөлсөлжээ

Холливудын алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли нар зургаан хүүхдийнхээ хамтаар өнгөрсөн баярын өдрүүдээр Карибын тэнгисийн далайн Тёркс ба Кайкос арлыг зорьжээ. Брэдийн гэр бүлийнхэн тус арал дээрх алдарт дизайнер Донна Каран загварыг нь гаргасан өвөрмөц гэрт хэд хоног саатсан бөгөөд энэ үеэр зургаан хүүхдээ харж асруулахаар 12 асрагч хөлсөлсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Брэд Питт, Анжелина Жоли нар хүүхдүүдтэйгээ цагаан элстэй, нарлаг далайн эрэгт амрах хугацаандаа тэдэнд санаа зовж, амралтаа тавгүйтүүлэхгүйн тулд хүүхэд тус бүрт хоёр асрагч хөлсөн аж. Эх сурвалжийн мэдээлснээр дэндүү олон хүн харгалзах  нь тэдэнд тухгүй мэт санагдах ч хүүхдүүд далайн эргээр чөлөөтэй тоглон наадаж цагийг зугаатай өнгөрүүлжээ. Хосуудын хувьд зургаан хүүхэд нь хамгийн эрхэм учраас тэдэнд тус бүр хоёр асрагч хөлслөх нь энүүхэнд. Сонирхуулахад энэ сарын эхээр Анжелина Жоли том хүүгээ шилжилтийн насанд хүрэхээр жүжигчний карьераа орхих тухай мэдэгдсэн юм. Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар Мэддокс, Пакс, Нокс , Захара, Шайло, Вивьен гэх зургаан хүүхэдтэй аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж