Шинэ жилийн цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн цэнгүүн болно

Шинэ жилийн баярын цэнгүүн маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Сүхбаатарын тайлбайн баруун, зүүн уулзварыг хаах бөгөөд тайлбан орчмын замын хөдөлгөөнд зохицуулалт хийхээр болжээ. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 31-ний 22.00 цагаас 2013 оны нэгдүгээр сарын 1-ний 01.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн  авто замын хөдөлгөөнийг хааж, машин нэвтрүүлэхгүй юм байна. Харин нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобуснууд энэ өдөр 20 чиглэлд 35 автобус 23.00-00.30 цагуудад Сүхбаатарын талбайн урд талын автобусны  “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй Нийслэлийн шинэ жилийн цэнгүүнд өвлийн өвгөн цасан охид хүрэлцэн ирж нийслэлийн иргэдэд зориулсан сонирхолтой бэлгээ задлахаас гадна урлагийн одод нэгэн тайзнаа чуулж он солигдох мөчийг хамтдаа угтах юм.

Мөн энэ өдөр Үндсэний соёл амралтын хүрээлэн буюу Паркад “Зул сарын яармаг” 12.00 цагт нээгдэнэ.  Энэхүү яармаг нэгдүгээр сарын 1-ний 02.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өвлийн өвгөн цасан охидтойгоо ирж шинэ жилийн баярын хөтөлбөр задлах юм байна. Өвлийн өвгөний хөтөлбөрт хамтлаг дуучид, бүжигчид болон уран гулгалт зэрэг олон төрлийн хөтөлбөр багтаж, үзэгчдэд шинэ жилийн бэлэг барих юм байна. Түүнчлэн “12 жил үлгэр”, “Он солигдох шоу” тоглолтуудыг үзэн шинэ оноо угтах боломжтой аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж