"Болж өнгөрсөн бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг дэмжсэнээр 2011 оны хавар эхэлсэн хувьсгалын “шилжилтийн үе” дууслаа. Одоо улс орон орчин үеийн ардчилсан улс байгуулахад шилжих түүхэн чухал эгшинд орж ирлээ” хэмээн Мурси парламентын дээд танхимын (Зөвлөлдөх зөвлөл) тусгай хуралдаан дээр мэдэгдсэнийг Египетийн телевиз шууд дамжуулжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр, шинэ үеийн гол үүрэг нь үйлдвэрлэлийг сэргээн нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх явдал гэнэ.
Ерөнхийлөгч Егиетийн бүх улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагуудад хандан Төлөөлөгчдийн танхимыг сонгох “сонгуулийн тухай зөвшилцөн тохирсон хууль” боловсруулах яриа хэлцэлд оролцохыг уриалав. Орчин үеийн Египетийг дүр дүнтэйгээр удирдах төрийн бүтцийн уяалдаатай ажиллагааг олон нийтийн улс төрийн хүчний төлөөлөгчид идэвхтэй оролцсон үндэсний яриа хэлцлээр явуулж болохыг Мурси тэмдэглэв.
Бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хууль дэмжигдсэний дараа ерөнхийлөгч хууль тогтоох эрхийг шинэчлэгдсэн Зөвлөлдөх зөвлөлд шилжүүллээ. Зөвлөлийн хамгийн эхний үүрэг нь төлөөлөгчдийн танхимыг бүрдүүлэх хэрэг болж байна. Одоо үйлчилж байгаа хуулиар доод танхмын сонгууль нь шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш хоёр сарын дотор болох ёстой. Ирэх жилийн хоёрдугаар сарын сүүлч гэхэд Египетэд шинэ сонгууль явагдах боллоо.