Жиргээчид Ерөнхийлөгчтэй “хуушуурдана”

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Жиргээчид Ерөнхийлөгчтэй “хуушуурдана”

Монголын жиргээчдээс хамгийн идэвхитэй нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүнийг “Сонингоо уншчихаад ажилдаа гарья даа” гэхмэтчилэн жиргэснийг яг өөрөө хөтлөөд байна уу гэж зарим хүн эргэлздэг. Олны танил зарим хүний өмнөөс “жиргэдэг” тохиолдол өмнө нь гардаг байсан учраас тийн эргэлзэж байгаа хэрэг л дээ.Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хувийн болон ажлын хоёр цахим хуудастай. Ажлын твиттер хуудаст ажил хэргийн уулзалт, үйл явдлуудын талаар мэдээлж, санал бодол солилцдог бөгөөд энэ хаягийг нь Ерөнхийлөгчийн тамгын газраас хөтөлдөг. Харин хувийн твиттер хуудсаа зөвхөн өөрөө хөтөлдөг гэдгээ тэрээр онцолж, жиргээчиддээ хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн хувийн твиттер хуудас хамгийн сонирхолтой. Тийм ч учраас жиргээчид твитер хуудсаа яг өөрөө хөтөлдөг эсэхийг нь лавлаж асуудаг аж. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хувийн твитерээ хөтөлдөг гэдгээ илэрхийлж гэртээ “жиргэж” буй зургаа оруулсан байсан юм.

Түүнийг олон хүүхэдтэй гэж ярьдаг ч өнчин өрөөсөн олон хүүхдийг өргөж авсан гэдгийг нь зарим хүн мэддэггүй. Хэдийгээр тэрээр олон хүүхдэд ийн буян болж буйгаа хэвлэл мэдээллээр нэг их мэдээлээд байхыг хүсдэггүй ч гэр бүлийн зургаа твитэртээ оруулжээ. Түүний гэр бүлийн зураг, ялангуяа хүүхдүүдийнхээ гуталны зургийг оруулсан нь хамгийн сонирхолтой зураг байлаа.

Бас жиргээчид Ерөнхийлөгчид хандан маш сонирхолтой санал тавьдаг юм байна. Тухайлбал, жиргээчид Ерөнхийлөгчийг хуушуур идэх дуртай эсэхийг асууж, хамтдаа хуушуур идэх саналыг олноор гаргасан учраас Ерөнхийлөгч хэдэн хүнтэй хамт хуушуурдах вэ гэсэн санал асуулгыг явуулж, 200 гаруй хүн урих санал дэвшүүлсэн байна. Харин түүний эхнэр бүх жиргээчдээ урих санал гаргасан гэдгийг мөн тэрээр онцолсон байлаа. Тэрээр өөрийн хувийн болон ажлын твиттер хуудас ялгаатай гэдгийг дагагч нартаа сануулсан байна.

President ELBEGDORJ ‏@ts_elbegdorj

@dashdorj_p сайн байна уу? @elbegdorj хаяг нь Ерөнхийлөгчийн өөрөө хөтөлдөг нь, @ts_elbegdorj нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас хөтөлдөг хаяг юм гэжээ.

 
Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj

Mиний жаргалтай мөч. Тэр жилийн хvvxдийн баяраар дугуйтай ганцаар явахад хэн ч танихгvй байв. Хүүхдүүд нинжа гээд л.pic.twitter.com/EKUz9Yj4

Жиргэлцсэнд талархая. Ээждээ үнсүүлчээд ажилдаа. Хуралтай, уулзалттай, цэцэгтэй. Бас бөхийн барилдаан ч сайхан болно. pic.twitter.com/Oi9NKm3T

Бага сургуульд байхын зураг сонирхож асуужээ. Зүүн гараас урьд эгнээний хоёр дахь нь би. Ховдын Зэргийн 8 жилийн 1-р ангид. pic.twitter.com/hyChIX0U

Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj

Би нэг л удаа өвлийн өвгөн болсон юм. Жиргээчдэдээ бүгдэд нь шинэ жилийн мэнд дэвшүүлье. Шинэ онд хvсэл бүхэн нь биелэгpic.twitter.com/L3PAoHG3

Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj

My children"s shoes. I wish every person has a clean footprint and a good name. pic.twitter.com/mIfo2GSi


Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj

Намайг еренхий сайд байхад миний 2 хүү нээх боловсон хувцастай ордонд орж ирсэн юм. Юу гэж ярилцcaж зогсоог бүү мэд. pic.twitter.com/2GTnpqHs


Elbegdorj Tsakhia ‏@elbegdorj


Олон хүн намайг еерее жиргэдэг эсэхийг их асуух юм. Гэртээ суугаад жиргэж байгаагаа ингэж батлах гээд үзье.

Ш.ЧИМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж