Бэкхем Шанхайн клубт нэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Бэкхем Шанхайн клубт нэгдэх үү?

Хятадын супер лигийн Шанхай Шэньхуа клубээс алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхемийг өөртөө элсүүлээр санал тавьсан байна. Харин өдгөө Лос-Анжелес Галакси клубт тоглож буй Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхемийн хувьд Шанхайн клубын саналыг хүлээн авсан тохиолдолд тэрээр өөрийн орлогоо 20 сая фунт стерлингээр  нэмэгдүүлэх ашигтай гэрээ байгуулах гэнэ. Түүнчлэн Дэвид Бэкхем Шанхайд хөл тавьснаар  эхнэр Викториагийнхаа хувцас загварын бизнесийг өргөжүүлж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсад түүний брэндийг худалдаанд гаргах үүд хаалгыг нээх юм. Эх сурвалжийн мэдээснээр “Дэвид Бэкхем Шанхайн Шэньхуа клубын саналыг нухацтайгаар бодож үзэж байгаа. Учир нь энэ бол түүний хувьд маш том шийдвэр.”  гэжээ. Шанхайн Шэньхуа клубын эзэн Чжу Цзюнь нь Дэвид Бэкхемээс өмнө Челсигийн Дидье Дрогба, Николя Анелька зэрэг чадварлаг тоглогчдыг өөрийн клубтээ урвуулсан овсгоотой нэгэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж