Өнгөрсөн онд олны анхаарлыг ямар кинонууд татав. Гэхдээ энэ бол шилдгүүдийн жагсаалт биш. Таалагдсан, таалагдаагүй гэх мэт бүх шүүмж санаануудыг нэгтгэсэн учраас бодит гэж шууд хэлэх боломжгүй сануулах хэрэгтэй болов уу. Мөн энд 2011 онд хийгдсэн ч үзэгчдэд 2012 онд хүрсэн кинонууд байгаа, бас дээр нь оны сүүлчээр олныг шуугиулж байгаа “Хоббит” ороогүй байна.
Уэс Андерсоны "Тэргэл сарны хаант улс" ("Moonrise Kingdom") кино нь найруулагчийн үзэгчдэд танил болсон өмнөх бүтээлээс дутахгүй болсон гэж хэлэхээр байгаа. "Даржаалин хүрэх галт тэрэг", "Тененбаумынхан" эсвэл "Усны ертөнц", "Вант улс" зэргийг үзээгүй хүмүүс байвал сонирхон үзээрэй гэж сануулья. Шинэ кинонд Андерсон – Эдвард Нортон, Фрэнсис Макдорманд, Билл Мюррей, Брюс Уиллис нарын бүтээсэн сонирхолтой баатрууд бий ч Жаред Гилман, Кара Хэйуорд нарын хүүхдүүд тоглолтоороо тэднийг ардаа орхижээ.
Британийн "Ичгүүр" ("Shame") нь 2011 онд бүтээсэн, гэхдээ зарим үзэгчдэд 2012 онд хүрсэн юм. Киноны баатар нь Нью-Йорк хотын чинээлэг амьдран суугч Брэндон (Майкл Фассбендер). Түүний амьдрал ажил, секс хоёр дээр л тогтоно. Гэтэл нэгэн удаа тэднийд зочноор бага дүү охин Сисси (Кэри Маллиган) ирнэ. Кинонд ер нь Брэндоны секс болон дүүтэйгээ хэрхэн харьцах хоёр сэдвийг л хөнджээ. “Ичгүүр” дажгүй кино. Гэхдээ заавал үзээрэй гэж шахаж арай болохгүй байх.
"Хар чавгатай тахианы дэгдээхэй" ("Poulet aux prunes") нь иран эмэгтэй Маржан Сатрапийн хоёр дахь кино нь. 2007 онд гаргасан "Персеполис" гэх бүрэн хэмжээний кино шигээ өрийнх нь комиксоор хийгджээ. Сатрапийн зурсан кинонд супер баатар, зомби байхгүй. Гэхдээ Ираныг арай өөрөөр харах боломжийг таньд олгоно. Сатрапи өөрөө Рештэд төрж Тегеранд өсөөд багадаа гадаадад гарчээ. "Персеполис" нь түүний намтрын зурмал кино байсан юм. Харин “дэгдээхэй”-ээ тэрээр өөрийн хамаатан хөгжимчний тухай өгүүлж, амьд жүжигчдийг анимацид оруулжээ. Хамаатных нь түүх өөрийнхөөс нь давуу болсонд нь гайхах хэрэггүй биз дээ.
"Цагийн нугачаа" ("Looper") киног бүтээгчид 30 жилийн дараа жүжигчин Жозеф Гордон-Левиттийг Брюс Уиллис болчихно гэж найдсан бололтой. Гэхдээ энэ нь олон хүнд эргэлзээ төрүүлэх биз. Энэ киноны гол нь гол баатрынх нь өөртэйгээ уулзсан явдал нэг үгээр Гордон-Левитт ирээдүйгээс нисэн ирсэн Уиллистай уулзаж байгаа. Киноны ололт нь боевик биш, харин трейлер л байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх. Ер нь бол зөгнөл чинь Майкл Бэйгийн ажлууд шүү дээ.
Мишель Хазанавичусийн "Жүжигчин" ("The Artist") нь Францын киноны түүхэнд хамгийн их цол хүртсэн бүтээл гэгдэхээр. 2011 оны тавдугаар сард тКаннын кино наадмын гол өрсөлдөгч болж гол дүрийг бүтээгчид Жан Дюжарден, Угги нохой нар шагнал хүртлээ. 2012 оны хоёрдугаар сард “Жүжигчин”Америкийн кино академийн гол шагналын 10 номинацид нэр нь дэвшээд таван Оскар авчээ. "The Artist" нь хар цагаан, дуугүй кино бөгөөд Холливудад дуу ирж байх үеийн туршлагатай жүжигчин дөнгөж карьераа эхэлж байгаа жүжигчин бүсгүй хоёрын харьцааг харуулдаг. Эхлээд туршлагатай нь туслаад сүүлд нь эмэгтэй нь түүнд тусалдаг. Ингээд л болоо. Хамгийн ер бусын гэхээр хэрэг нь уг кино Оскаруудыг цуглуулав.
2012 онд үе үеийн хамгийн орлоготой 10 кинонд хоёр шинэ кино нэмэгдлээ. Жосс Уидоны "Өшөө авагчид" ("The Avengers") 1,5 тэрбум долларын орлогоор жагсаалтын гуравт орж ирэв. Уидоны киноны өмнө Жеймс Кэмероны "Аватар" (2,78 тэрбум доллар), "Титаник" (2,18 тэрбум доллар) орж байгаа юм.
"Хар рыцарь: Домог эргэн төрсөн нь " ("The Dark Knight Rises") гэдэг Кристофер Ноланы Бэтмений тухай гурвалын төгсгөл дөнгөж 1,08 тэрбум доллар цуглуулж чадав. Уг кино нь санхүүгийн талаас хамгийн ашигтай байсан кинонуудын жагсаалтын наймд оржээ.
Энд "Үүлэн атлас" ("Cloud Atlas") толгойлох нь тодорхой байв. Дэвид Митчеллийн романыг дэлгэцнээ буулгах аргагүй л гэж бүгд бодож байсны дагуу Вачовски ба Тыквер хоёрын кино хийгдэн тэднийг зөвтгөлөө. Ер нь бол тэр хоёр ямар ч зүйлийн дэлцэнд буулгаж болно гэдгийг харуулсан. Гэхдээ үр дүн нь олигтой гарахгүйг тооцоолоогүй юм шиг байгаа. Киног бишрэгчид бол өөр санаа бодолтой байж магадгүй. Тэд бүгдийг өгүүлсэн агуу л кино гэнэ. Харин тэр бүгд нь хэтэрхий бүрхэг гарчээ.
Харин "Прометей" ("Prometheus") бол ярихад төвөгтэй. Найруулагч Ридли Скотт “Харийн хүн” гэдгийн хуулбарыг шинээр бүтээнэ гэж байсан юм. Гэвч үр дүн нь хэлснээр нь болсонгүй. Скоттын 1979 оны киног эхнээс нь “ярьсан” мэт болжээ. Гол зүйлүүд нь хэвээр. Инкубатор өрөө, хүний организм дотор өсөх монстр нь бүгд бий. Чимэг засал нь өөрчлөгдсөн ч жинхэнэ эхтэй нь харьцуулахаар зүйл алга.