Өнгөрч буй оны онцгой зургаан технологи

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Өнгөрч буй оны онцгой зургаан технологи

Google Project Glass

Өнгөрсөн арванхоёр сарын дотор iPhone 5 эсвэл Galaxy SIII, iPad mini эсвэл Nexus 7, Windows 8 эсвэл OS X Mountain Lion аль нь илүү байв аа гэж маргах хэрэггүй. Бүтээгдэхүүн бүр ололт, дутагдал, шүтэн бишрэгчид болон үзэн ядагчидтай. Ингэхээр 2012 онд гарч хэрэглээнд нэлээд урт хугацаагаар орж ирсэн гэж болохоор бүтээгдэхүүнээс танилцуулахаар оролдьё.

Пленоптикийн камерууд

Өнгөрч буй оны хавар гарч ирсэн фотоаппарат Lytro “фокусийг тааруулаад зураг дарлаа” гэсэн зуунаар тогтсон алгоритмийг бүрэн эргүүлэв. Одоо бол  хэрэглэгчид нь Lytro-гийн сенсорын дэлгэцнээ фокусыг нь захирч чадах болов. Дэлгэцийн зургийн дуртай хэсэгтээ хуруугаараа дараад л хамгийн нарийн ялгарлыг гарган авч болно. Тэр хэсэг нь таалагдахгүй бол өөр цэгийн ялгаралтыг тодруулаад л зургаа бүтээх юм.

“Гэрлийн талбайн камер” гэх пленоптик аппарат (латиний. plenus, бүрэн дүүрэн + эртний.-грекийн. ὀπτικός, үзэх  гэсэн үгнээс) одоогоор жижиг бүдэг дэлгэц, өнгийн тэр болгон таарахгүй зэрэг багагүй дутагдалтай  ч тэр нь удалгүй засагдах сайжрах ирээдүй ихтэй. Технологио Lytro Inc. төгсжүүлж байгаа гэсэн яриа бий, мөн Toshiba энэ аппарат шиг “фокусаар удирдах авсаархан фото загварыг гар утсанд зориулан хийсэн байв.

Наносимүүд

SIM-картууд анх гарч ирэхдээ төлбөрийн пластик карт шиг байснаа улам жижгэрч байна. 2012 онд стандарт болсон Nano-SIM уртаараа 12,3 миллиметр, өргөнөөрөө 8,8 миллиметр, 0,67 миллиметрийн зузаантай байна. Ямар нэгэн  шинэ хэрэглээний шаардлага тэдэнд байхгүй, харин унагавал хайхад хэцүү болж байх шиг. Өөрийн хэмжээгээр nano-SIM нь сим картын хэсгийн багасгах боломжийг гар утас үйлдвэрлэгчдэд олгож байна. Apple анхдагч нь болоод нано СИМ-ийг iPhone 5 төхөөрөмждөө тавьжээ. Бусад үйлдвэрлэгчид Nokia,  Research in Motion,  Motorola нар nano-SIM төсөлд өөрийн сонирхолыг лоббидсан ч ялалтыг Тим Кукийн компани авчээ.

Хибрид төхөөрөмжүүд

Dell XPS 12

Өнгөрч буй оны намар Windows 8 үйлдлийн систем гарч ирснээр үйлдвэрлэгчид хибрид компьютер хийх боломжтой боллоо. Гартай, сенсорын дэлгэцтэй ноутбукууд амархан хоёр гурван хөдөлгөөнөөр таблет болон хувирч байна. Хибридүүд нь  бүхэл өдөрт кино болон сенсорын тоглоом үзэж тоглох таблетууд, ажил албан дээр ноутбук болгон ашиглаж болох төхөөрөмжүүд болж байна.

Asus нь 2012 онд Android удирдлагатай таблетийг тусгай модулиар ноут болгон хувиргах санал дэвшүүлж байсан юм. Гэтэл Windows 8 нь "хоёр форм-фактора – хоёр интерфейс" гэсэн чиг хандлагыг хөгжүүллээ.

YotaPhone

Хибридэд Оросын “YotaDevices” компанийн  үйлдвэрлэсэн YotaPhone төхөөрөмжийг оруулж болно Тэр нь сенсорын өнгөт, цахим хар цагаан гэсэн хоёр дэлгэцтэй. Смартфон ба “уншлагын” хоёр үүрэг гүйцэтгэнэ.

LTE сүлжээ

LTE сүлжээ арилжаанд орсон Оросын анхны хот нь хоёр жилийн өмнө  Новосибирск болж байлаа. Сүлжээг Yota оператор үүсгэн бүтээсэн бөгөөд оросуудын сонсож байснаас үзээгүй бодит зүйл нь  өнгөрсөн онд уг сүлжээ болов. Эхлээд роутерүүд, модемууд гарч ирээд дараа нь таблет үзэгдсэн нь Samsung Galaxy Tab 8.9 LTE байв.

Samsung Оросын LTE сүлжээг дэмжлээ

LTE сүлжээний орос долгионы хэлбэлзлэлийн зурвасыг  Nokia Lumia 920, Sony Xperia V, Galaxy SIII –ийн тусгай хувилбарын телефонууд дэмжиж байна. Одоогоор дөрөвдүгээр үеийн төхөөрөмжүүдийн дуу хоолой орос сүлжээнд ирэх оны эхний улирлаас  сонсогдож эхэлнэ.

"Үүлэн дундах" агуулга

Интернэт сервисийн нийт хэрэглэгчдэд зориулагдсан “хүнд” файлуудыг цахим шуудангаар илгээх эсвэл флэшээр зөөлгөхгүй гэсэн санаа хэдэн жилийн өмнөөс гарч ирсэн. Мэдээллийг серверийн зохих провайдерүүдэд хадгалан интернэттэй газруудад хүлээн авч болох юм.
     
Файлуудыг “үүлэн дунд” хадгалах нь хатуу дискэнд хадгалснаас илүү найдвартай. Үнэ хөлсгүй агуулахын орон зай нь 5-10 гигабайтын хэмжээнд хязгаарлагдсан байна. Үүлэн дэх агуулахуудын талаар 2012 оноос эхлэн ноцтой ярих болсон юм. Google ба "Яндекс" хоёр өөрсдийн серверийг гаргасан нь үүнд түлхэц өглөө. Сервис Google Drive нь  Google-ийн “офисийн” вэбтэй нягт холбоотой. Тэнд Google Docs-т бүтээгдсэн баримтууд хадгалагддаг. 

"Яндекс.Диск" нь “үүлэн флэшээс” гадна жижиг сажиг олон үйлчилгээг санал болгож байна. Жишээлбэл, түүний тусламжтайгаар хуучин утаснаас шинэд нь хэрэгтэй мэдээллээ хурдан хуулахаас гадна хөгжмийн файлуудыг хадгалж байгааг "Яндекс.Музыка" хавсралтаар сонсож болох гэнэ.

Бодит байдлыг нэмэгдүүлэх нүдний шил

Өөрөө өөртэйгээ ярьж яваа хүнийг одоо нэг их гайхаад хэрэггүй, hands-free гэдэг төхөөрөмж нэлээд эртнээс гарсан. Хэрэв гудамжинд  сонин рамтай нүдний шил зүүсэн хүнтэй тааралдвал тэр хүн одоогоор ховорхон Google Glass гэдэг шилтэй азтан гэж бодоорой.
  
Виртуаль мэдээллийг бодит ертөнцийн зураглал дээр давхар гарган харуулах төхөөрөмжийг Google компани хэрэгжүүлж 2012 онд Google Project Glass нүдний шилийг танилцууллаа. Линзийн оронд тунгалаг дисплейтэй төхөөрөмж дээр агаарын хэм, явах газрын зам, утасны дуудлагын мэдээ зэргийг сонирхон уншиж болно.

Одоогоор энэ нүдний шил нь анхны  үлгэр болсон төхөөрөмж бөгөөд түүнийг Гүүглийн ажилтнууд л ашиглаж байгаа. Гэхдээ ирэх жилээс компанийн бус хүмүүс түүнийг худалдан авч болох ажээ. Google-ийн араас ийм төхөөрөмжийг  “Olympus”, “Microsoft”, “Apple” компаниуд бүтээж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 
         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж