
Баяр ёслолын үеэр цагдаа, эмнэлэг,онцгой байдлын ерөнхий газрууд иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг чангатгах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг авч, орон даяар бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, гудамж талбай, олон нийтийн арга хэмжээнд цагдаагийн эргүүлийг уртасгасан цагаар ажиллуулж, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдэл хүчээр ажиллаж байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас шинэ жилийн баяраа иргэд салют буюу пиротехникийн хэрэгслийг хэрэглэхдээ болгоомжтой байж, зөвхөн зөвшөөрөлтэй компанийн пиротехникийн хэрэгсэл хэрэглэх зэрэг дараах анхааруулгыг өгч байна.
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж,
- Цахилгааны утасны холболтыг цахилгаан угсралт ашиглалтын дүрмийн дагуу угсрах,
- Пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс худалдан авч стандарт, зааврын дагуу хэрэглэх,
- Тусгай зөвшөөрөлгүй байгууллага, иргэдийн гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байх,
- Хэрэглэх гэж байгаа пиротехникийн хэрэгслийг бага насны хүүхдээс хол байлгах,
- Баярын үеэр гэр орондоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
- Өөрсдийн амь бие, эд хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.