УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр шинэ жилийн баяраа тэмдэглэх гэнэ. Зургаан сарын турш бүтэн болох гэж багагүй “будилж”, ердөө л хоёр өдрийн өмнө “МАХН, МҮАН”-ын Шударга ёс бүлгээс нэр дэвшигч Ц.Оюунбаатар тангараг өргнөснөөр 74-үүлээ болоод байгаа УИХ анхны шинэ жилээ хоёр суудал хоосноор тэмдэглэх нь ээ. Эрхэм гишүүдийн шинэ жилийн баяраа өнөөдөр Их тэнгэр цогцолборт тэмдэглэхээр болсон байна. МАН-ын гишүүд бүлэггүй байх үедээ шинэ жилийн баярт оролцохгүй гэж “гомдол” мэдүүлж байсан боловч бүлэгтэй болсон учраас энэ удаагийн гишүүдийн шинэ жилийн баяртаа орохоор болжээ.
УИХ-ын гишүүн тус бүр 75 мянган төгрөгөөр баярлах юм байна. 74 дэх гишүүн болж ирсэн “Шударга ёс” эвслийн шинэ гишүүн Ц.Оюунбаатар “анхны” ангийн нөхөдтэйгээ хийх шинэ жилийн баяртаа оролцохоор болсон байна. Ийнхүү оны өмнө ангийн хоёр “нөхөр”-өө “товлож” чадалгүйгээр орхин шинэ жилийн баяраа тэмдэглэхээр болж байна.
Ш.ЧИМЭГ