Зохицуулагчдын зөвлөлийн даргаар Н.Мягмарсүрэнг томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Зохицуулагчдын зөвлөлийн даргаар Н.Мягмарсүрэнг томиллоо

Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчийн зөвлөлийн даргаар Нямжанцангийн Мягмарсүрэнг ЭБЭХ-ний сайдын саналыг үндэслэн томилсон байна.
Эрчим хүчний зохицуулалтыг  оновчгүй хийж байсны улмаас, улсаас эрчим хүчний компаниудын санхүү, эдийн засгийн үзүүлэлт 2006 оноос эрс буурч, холбогдох хууль тогтоомжид заасан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Р.Гаанжуурыг Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн даргын ажлаас чөлөөлсөн байна.
Тус зөвлөлийн зохицуулагч Ч.Саранжавыг өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дашийн Батсайханыг зургаан жилийн хугацаагаар томилсон байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж