Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа 2012 оны шилдэг 128 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Монгол бөхийн өргөөний индэрт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, хамба лам Д.Чойжамц, МҮБХ-ны
тэргүүн Р.Нямдорж болон төр засгийн дээд өндөр албан тушаалтнууд
хүрэлцэн ирлээ.

Тус барилдаан улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ. Түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж нэрэмжит цомоо гардуулав.

Цагаан сарын барилдаанаас хойшхи буюу луу жилд болсон улс аймгийн цолтнуудын бүх барилдаануудад хэрхэн яаж барилдсаныг харгалзан оноо өгч шалгаруулсан бөгөөд шилдэг 128 бөх өнөөдрийн барилдаанд хүч сорьлоо.

Нэгийн даваанаас эхлэн олон сонирхолтой барилдаан гарсан бөгөөд нэгийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаяр аймгийн
начин Д.Хаш-Эрдэнэд, улсын заан Б.Соронзонболд аймгийн начин Ц.Ганбатад,
улсын харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн харцага О.Бундхоролд, өсөх идэр начин
Ц.Лхагвасүрэн аймгийн заан О.Хангайд унасан бол хоёрын даваанд улсын заан Ч.Санжаадамба аймгийн заан Л.Батзоригтод, улсын харцага Б.Бат-Орших аймгийн арслан Э.Оюунболдод, гурвын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн
арслан Б.Дэлгэрсайханд тус тус унасан байна.

Хоёрын давааны дараагаар хоёр давсан 32 бөхтэй хамт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд А.Алтанхуяг нар дурсгалын зураг татуулав.

Дөрвийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Э.Оюунболд а.а
2. Д.Азжаргал у.а – Б.Эрдэнэхүү а.а
3. П.Бүрэнтөгс у.а – Ц.Чимэддорж а.а
4. Д.Рагчаа у.г – Л.Лха-Очир а.а
5. М.Өсөхбаяр у.з – Б.Дэлгэрсайхан а.а
6. Ц.Содномдорж у.х – Б.Сугаржаргал у.н
7. Ду.Батбаяр у.н – Б.Сангисүрэн у.н
8. Б.Гончигдамба у.н – Б.Амарзаяа у.н

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав – Ц.Чимэддорж а.а
2. Д.Рагчаа у.г – Ду.Батбаяр у.н
3. М.Өсөхбаяр у.з – Б.Эрдэнэхүү а.а
4. Ц.Содномдорж у.х – Б.Гончигдамба у.н тунав

Зургаагийн даваа

1. Д.Рагчаа у.г – Ц.Чимэддорж а.а
2. М.Өсөхбаяр у.з – Ц.Содномдорж у.х тунав.

Долоогийн даваа

Д.Рагчаа у.г – М.Өсөхбаяр у.з

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж