Бөхийн барилдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Бөхийн барилдаан үргэлжилж байна

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойг тохиолдуулан монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа 2012 оны шилдэг 128 хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа эхлээд байна.

Хоёрын давааны дараагаар хоёр давсан 32 бөхтэй хамт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд А.Алтанхуяг нар дурсгалын зураг татуулав.

Нэгийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаяр аймгийн
начин Д.Хаш-Эрдэнэд, улсын заан Б.Соронзонболд аймгийн начин Ц.Ганбатад,
улсын харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн харцага О.Бундхоролд, өсөх идэр начин
Ц.Лхагвасүрэн аймгийн заан О.Хангайд унасан бол хоёрын даваанд улсын заан Ч.Санжаадамба аймгийн заан Л.Батзоригт унажээ.

Хоёрын даваанд улсын харцага Б.Бат-Орших, гурвын даваанд улсын начин Э.Энхбатыг хаясан аймгийн арслан Э.Оюунболд дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбаттай, гурвын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давсан аймгийн арслан Б.Дэлгэрсайхан улсын заан М.Өсөхбаяртай дөрвийн даваанд оноолт таарлаа.

Дөрвийн даваа

  1. С.Мөнхбат у.ав – Э.Оюунболд а.а
  2. Д.Азжаргал у.а – Б.Эрдэнэхүү а.а
  3. П.Бүрэнтөгс у.а – Ц.Чимэддорж а.а
  4. Д.Рагчаа у.г – Л.Лха-Очир а.а
  5. М.Өсөхбаяр у.з – Б.Дэлгэрсайхан а.а
  6. Ц.Содномдорж у.х – Б.Сугаржаргал у.н
  7. Ду.Батбаяр у.н – Б.Сангисүрэн у.н
  8. Б.Гончигдамба у.н – Б.Амарзаяа у.н

НЭМЭЛТ:

Улсын заан М.Өсөхбаяр улсын харцага Ц.Содномдоржийг хаяснаар үзүүр
түрүүнд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр нар үлдээд байна.

      Т.МАША
      NewsMN Гар утасны хувилбар Татах
      NEWS.mn

      Мэдээллийн эх сурвалж