Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд (эмнэлгийн асрагч, эм найруулагч, цагаан хоолны мэргэжилтнүүд) орсон ба тэдний 52 хувь нь сэтгэл ханамжтай, тэдний дундаж цалин нь жилдээ 70 мянган ам.доллар байв.
Гуравт, анагаахын эрэмтэд орлоо. Тэд 76 мянган ам.долларын орлоготой бөгөөд 56 хувь нь ажилдаа сэтгэл дүүрэн байна. Эрүүл мэндийн салбарын эрдэмтэдээс арай бага орлоготой мэргэжилтнүүд эрэл ихтэйгээрээ дээгүүр нь нэрлэгдсэн бөгөөд тэрний шаардлага жилдээ дунджаар 141 мянгад хүрч байна.
Хэрэгтэй мэргэжлийн эхний тавд өмгөөлөгч, шүүгчид мөн даатгалын тарифийн тооцоо аргачлалыг гаргадаг даатгалын математикийн актуари гэх мэргэжлийнхэн оров. Хэдийгээр орлого нь 112 мянга хүрдэг ч хуулийнхан дөрөвт нэрлэгджээ. Тэр нь цалин өсөх магадлал дөнгөж 10 хувьтай учраас ийм байр эзэлсэн байв. Тэгвэл эхний гурван мэргэжилд цалин нэмэгдэх ирээдүй 26-36 хувьтай.
Мөн энэ чансаанд нефтийн аж үйлдвэрийн инженерүүд, сэтгэл зүйчид, үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага, боловсролын салбарын зөвлөхүүд багтсан байна