Хамгийн галзуу үйлдэл
Австрийн экстрем Феликс Баумгартнерийн дэлхийн гадаргаас 39 км-ийн дээрээс буюу стратосфераас өнгөрсөн аравдугаар сард шүхрээр буусныг галзуутай үйлдэл гэхээс өөрөөр хэлэх аргагүй. Дөрөв хагас минутын дотор тэрээр шууд л гурван дээд амжилт тогтоолоо. Нэгдүгээрт, тэр агаарын бөмбөлгөөр (39 045 м) хамгийн өндөрт гарсан хүн болов. Хоёрт нь хамгийн өндрөөс шүхрээр буулаа (өмнөх рекорд нь— 31 332 м). Гуравт тэр дуунаас хурдан (1342 км/цаг) уналтыг харууллаа.Түүний туршилтын буултыг шууд нэвтрүүлгээр дэлхийн сая хүн харж байлаа.
Хамгийн болгоомжтой баг
Олимпийн гараанаас дөрвөн сарын өмнө буюу гуравдугаар сард Британийн олимпийн хорооны ерөнхий эмч Иан Маккеди нэгэн мэдэгдэл хийж түүндээ олимпийн тоглолтын үеэр гар барихгүй байхыг британичуудад уриаллаа.”Энэ бол асар том эрсдэл юм. Янз бүрийн өвчнүүд нь тамирчдын амжилт гаргахад том аюул болно.” гэж тэр тамирчдад сануулжээ. Түүний төлөөнөөс Их Британийн Эрүүл мэндийн яам хариу барихад хүрлээ. Маккедийн уриалгыг тоохгүй байхыг яамнаас сануулав. Гэсэн ч британи тамирчид гар бариад зогссонгүй гадныхантай тэврэлдэж байлаа.
Фото: Reuters/ Vostock-Photo
Хамгийн “бохир” тамирчин
Лэнс Армстронгийн сэргээшийн дуулиан өнгөрч буй оны спортын “хасахтай” гол үйл явдал боллоо. Энэ дуулиан нь 1998 оноос хойш авсан түүний бүх спортын цол тэмдэгнээс салгаад зогссонгүй дугуйн спортын нэр хүндийг ихээр унагалаа. Дөрвөн сарын турш шалгаж шүүсний эцэст спортын хаадын нэг гэгдэж байсан Армстронгийн нэр өөрчлөгдөн одоо тэр спортын гол зальтан болон хувирав. Түүнээс ивээн тэтгэгчид нь нүүрээ буурууллаа. Буяны сан нь хаагдав. Ингэж нэрлээд байх хүсэл төдийлөн алга. Үнэндээ Лэнс олон сая хүний шүтээн байж чадсан юм шүү.
Хамгийн ер бусын наймаа
"Вашингтон Визардс" багийн 23 настай сагсчин Крис Синглтон нэгэн удаа мэдээгээр хэн нэгэн хонжворт сугалаагаар их мөнгө хожсоныг сонсоод азаа үзэхээр шийджээ. “Би юугаараа түүнээс дутах билээ?” гэж бодсон тэр 10000 доллараар баахан билет авчээ. Ус шахах цэг, өөр бус үнэтэй хонжвор тэр авсангүй, бүх билет нь хоосон байв. “Гай таарсан биш дээ яахав” гэж тэр бодсон бол харин сэтгүүлчид сагсчины жилийн цалин нь 1 485 000 доллар гэдгийг тооцоолон гаргаад, “нээрээ ч гай таарсангүй” гээд орхижээ.
Фото: Reuters/ Vostock-Photo
“Хамгийн амжилттай олимпийн тамирчин”
Өнгөрч буй онд Америкийн усан спортын тамирчин Майкл Фелпс олимпийн түүхэнд хамгийн одтой гавъяат тамирчин нь боллоо. Энэ талын сүүлчийн эргэлзээ нь 2012 оны долдугаар сарын 31-нд уналаа. Тэр өдөр Фелпс ээлжит алтан медалиа аваад олимпийн 18 медельтай байсан Зөвлөлтийн гимнастикчин Лариса Латынинагийн 1964 онд тогтоосон дээд амжилтыг эвджээ. Фелпс өнгөрсөн зуны олимпийн дараа 22 медалийн (18 нь алт) эзэн болсон юм.
Фото: AP
Хамгийн дуулиантай клуб
Арабын шейхүүдийн удирддаг "Манчестер Сити" клубыг хайрлаж хүндэтгэж, үзэн ядаж болно. Эсвэл зүгээр л энэ клубгүйгээр Английн хөлбөмбөг сонирхолгүй болно гэхэд илүүдэхгүй биз. Аваргынхаа өнгөрсөн улиралд "Сити" нэгэн тоглолтын гайхалтай төгсгөлийг харуулан заавал ч үгүй хожих ёстой байсан тоглолтоо авлаа. Клуб 3:2 гэсэн харьцаатайгаар хожихдоо, N 2 бөмбөгөө 90+1 минутад, N 3 бөмбөгөө 90+4 минутад эсрэг талынхаа хаалганд оруулан үзэгч олноо баясгав. Үүний зэрэгцээ клубын тоглогчид элдэв араншин гаргаж дуулиан тарьж байсан юм. Хэрэв Баллотеллийн үзүүлбэрийг инээгээд л өнгөрөөдөг байсан бол Карлос Тавесийн үйлдлийг олон хүн дургүйцэн хүлээн авлаа. Аргентины тоглогчийг аваргын тоглолтын дараа “МЮ” багийн ерөнхий дасгалжуулагч, өөрийн багш нь байсан сэр Алекс Фергюсонд зориулсан RIP Fergie ("Амгалан нойрсоорой ") гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан явахыг харжээ. Түүний аз болоход тэр замд нь “Юнайтедын” хөгжөөн дэмжигчид байсангүй, харин дараагийн өдөр нь “Сити” албан ёсоор уучлалт гуйсан байлаа.
Фото: AP
Хамгийн утгагүй шоглоом
Олон нийтийн сүлжээнээс хамгаас ихээр “хэлмэгдсэн” тамирчин нь Грекийн хөнгөн атлетикийн тамирчин Вула Папахристу боллоо. Үндэсний олимпийн хороо нь түүнийг твиттерээр арьсны өнгөөр гадуурхах санааг илэрхийлсэн гээд 2012 оны долдугаар сард улсын шигшээгээс хасав. Үүний шалтгаан нь 23 настай тамирчин бүсгүйн “Грект африкчууд ямар их болов оо! Ядаж баруун Нилийн хижиг тараагч шумуулууд одоо гэрийн хоолтой болж дээ!” гэсэн твит нь болжээ.
Фото: REUTERS/Grigory Dukor, Reuters
Хамгийн гайхамшигтай хөлбөмбөгчин
Хөлбөмбөгт Пеле, Марадона хоёрын хэн нь мундаг байсан бэ гэх хөлбөмбөгийн мөнхийн гэмээр маргаанд Лионель Месси цэг тавьж байх шиг. Одоо Мессигээс өөр мундаг хөлбөгч алга. Гараад иртэл нь бас өдий бололтой. Пеле, Марадона, Месси тэд бүгд өөр өөр үеийнхэн нь мэдээж. Харин одоо Аргентины хөлбөгчний талбайд үзүүлж буй нь логик тайлбарт орохгүй нь. Тэрээр одоо тоглолтын улиралдз 90 гоол хийгээд 1972 онд 85 гоолтой дээд амжилтын эзэн болсон Германы хөлбөмбөгчин Герд Мюллерийн дээд амжилтыг даваад байна.