
Өчигдрийн арилжаагаар нийт 50 хэлцэл хийж, ТОП-20 индекс 17714.51 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 253.45 нэгжээр нэмэгджээ.
Сануулахад, Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа шинэтгэсэн нь эдийн засагчдын шүүмжлэлийг ихээхэн дагуулсан ч албаныхан арилжаа эргээд сэргэнэ гэсэн тайлбарыг “Миллениум Ай Ти” системийг нэвтрүүлж байх үеэр мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ нь биелж байгаа буюу ийнхүү 30 орчим сая төгрөгийн арилжаа хийдэг болсоноос харж болох тухай албаныхан нь тайлбарлаж байна.
У.БОЛОР