Жагсаалтын нэгдүгээрт “Gucci”-ийн нэрт загвар зохион бүтээгчийн урласан үдшийн ногоон гоёлын даашинзаар гангарсан Английн нэрт топ модель Роузи Хантингтон-Уайтли бичигджээ.
Хоёрдугаарт, Европыг байлдан дагуулсан “Madagascar 3”-ын улаан хивсний ёслолд “Giorgio Armani”-ийн гоёмсог цагаан даашинз өмссөн жүжигчин Жесика Честейн орсон байна.
Харин гуравдугаарт, Америкийн нэрт жүжигчин Эмма Стоуний дур булаам гоёлын богино улаан даашинз орсон бол дөрөвдүгээрт “Toronto” олон улсын кино наадам дээр дэгжин ягаан даашинз өмссөн нэрт жүжигчин Наоми Уоттс жагсаалтыг удаалав.
Тавдугаарт “Olympic Concert”-ийн үеэр чамин ногоон даашинзаар гангарсан Их Британийн Хунтайжийн эхнэр Кейт Миддлтон бичигджээ.
Зургадугаарт, “Dior”-ийн загвар зохион бүтээгчдийн урласан даашинзтай жүжигчин Жулианна Мур бичигдсэн бол долдугаарт “ALMA Awards”-ийн үеэр олны нүдийг гоёмсог даашинзаараа хужирласан жүжигчин Зой Салдана орсон байна.
Наймдугаарт өөрийн тоглосон “Anna Karenina"-ийн улаан хивсний ёслолд оролцохдоо өмссөн жүжигчин Кейра Найтлигийн даашинз түүнийг хамгийн дур булаам харагдуулжээ.
Харин есдүгээрт “Teen Choice Awards”-ийн үеэр олны нүдийг ганган цагаан даашинзаар хужирласан каунтри дуучин Тейллор Свипт бичигдсэн бол “Dolce & Gabbana”-ийн хээнцэр даашинзаар гангарсан залуу дуучин Селена Гомез аравдугаарт тус тус бичигджээ.