Бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ

Монгол түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойг тохиолдуулан монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа 2012 оны шилдэг 128 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. 

Монгол бөхийн өргөөний индэрт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, хамба лам Д.Чойжамц, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж болон төр засгийн дээд өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирж суусан байна.

Нэгийн даваанаасаа ширүүн болж байгаа нь арслан Г.Эрхэмбаяр аймгийн начин Д.Хаш-Эрдэнэд, улсын заан Б.Соронзонболд аймгийн начин Ц.Ганбатад, харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн харцага О.Бундхоролд, өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн аймгийн заан О.Хангайд, Ж.Отгонбаяр аймгийн заан Б.Серикд  унасанаас илт харагдаж байна.

Хоёрын даваа

  1. С.Мөнхбат у.ав – Д.Хаш-Эрдэнэ а.н
  2. Х.Мөнхбаатар у.а – Ц.Ганбат а.н
  3. Д.Азжаргал у.а -О.Бундхорол а.х
  4. П.Бүрэнтөгс у.а – З.Наранбаатар а.х
  5. Д.Рагчаа у.г – О.Хангай а.з
  6. И.Доржсамбуу у.г -Б.Серик а.з
  7. М.Өсөхбаяр у.з -Л.Цээсүрэн а.з
  8. Ч.Санжаадамба у.з -Л.Батзориг а.з
  9. Ө.Бат-Орших у.х -Э.Оюунболд а.а
  10. А.Цацабшир у.х – С.Ерөөлт а.а
  11. Ц.Содномдорж у.х – Б.Ганхуяг а.а
  12. А.Бямбажав у.х – Давж.Батбаяр а.а
  13. И.Ёндонсамбуу у.н – Б.Эрдэнэхүү а.а
  14. Ш.Уламбаяр у.н – Ц.Чимэддорж а.а
  15. Э.Энхбат у.н – Н.Батсуурь а.а
  16. Б.Гончигдамба у.н – Н.Ганзориг а.а
  17. Ду.Батбаяр у.н – Т.Мягмарсүрэн а.а
  18. Б.Насандэлгэр у.н – Ч.Баасанбат а.а
  19. П.Ганхүү у.н -Ж.Сүхбат а.а
  20. Н.Батзаяа у.н – Л.Шинэбаатар а.а
  21. Б.Батмөнх у.н  – Л.Цэрэнтогтох а.а
  22. С.Багахүү у.н – Л.Лха-Очир а.а
  23. Б.Сангисүрэн у.н –
  24. А.Батмөнх у.н – Т.Баасанхүү а.а
  25. Ц.Одбаяр у.н – Д.Болдбаатар а.а
  26. Ж.Чулуунбат у.н – Д.Амаржаргал а.а
  27. Б.Амарзаяа у.н – Б.Ганзориг ц.а
  28. Б.Сугаржаргал у.н – Х.Мэндбаяр а.а
  29. Ч.Батчулуун а.х.а – Б.Суманчулуун а.а
  30. А.Алтанхуяг а.х.а – Б.Хашбат а.а
  31. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Б.Дэлгэрсайхан а.а
  32. Б.Одгэрэл а.х.а – О.Гантулга а.х.а

НЭМЭЛТ: 

Хоёрын даваанд улсын заан Ч.Санжаадамба аймгийн заан Л.Батзоригт унажээ. Аймгийн арслан Э.Оюунболд энэ жил 19 настай залуу бөх аж. 

    Эх сурвалж: www.undesniibukh.mn
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж