Энэтхэгийн нийслэл шинэ Дели хотод өнөөдөр олон зуун иргэдийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Уг жагсаал нь Делид хот хоорондын зорчигч тээврийн автобусанд бүлэг этгээдүүдийн хүчирхийлэлд өртсөн 23 настай эмэгтэйг амиа алдсан гэсэн мэдэгдлийн дараа гарсан байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн жагсагчид хотын төв замуудыг хааж зогсон замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар жагсагчид уг хэрэг гарсны дараахан мөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байжээ. Харин аймшигт хэргийн золиос болсон бүсгүй өнөөдөр өглөө Сингапурын эмнэлэгт амиа алдсан тухай мэдээлэл тус улсад төдийгүй олон улсад шуугиан тариад байна.
Э.АНХТУЯА