
Харин Ш.Сайхансамбуу анх 2008 онд УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө сархад хэтрүүлэн зооглож бусдаар түшүүлэн чуулганы танхимд морилсон, дөрвөн жил төр түшихдээ дорвитой хийсэн зүйлгүй сандал бөглөсөн, хуралдааны үеэр бусад руу хоёр гараараа салаавч гаргаж “хос салаавч” хочтой болсон гээд арвин их паянтайгаар бүрэн эрхээ өндөрлүүлсэн хүн. “Нарантуул” захын эзэн Монголын төрд ихийг хийсэн улстөрчдөд юу заах вэ. Тангараг өргөхдөө халамцуу, чуулган дээрээ салаавчтай суухыг заах уу гэж улс төрийн хүрээнийхэн хэлж байна.
Д.ОЮУН