Сүхбаатарын талбайн баруун, зүүн урсгалаар машин нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайн баруун, зүүн урсгалаар машин нэвтрүүлэхгүй

Нийслэлчүүдийн шинэ жилийн баярын цэнгүүн энэ жил уламжлал ёсоор Төв талбайд болохтой холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөнд зохицуулалт хийхээр болжээ. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 31-ний 22.00 цагаас 2013 оны нэгдүгээр сарын 1-ний 01.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн  авто замын хөдөлгөөнийг хааж, машин нэвтрүүлэхгүй юм байна. Харин нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобуснууд энэ өдөр 20 чиглэлд 35 автобус 23.00-00.30 цагуудад Сүхбаатарын талбайн урд талын автобусны  “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэхээр болсон ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж