Нэгдэлжих хөдлөгөөн байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Нэгдэлжих хөдлөгөөн байгуулна

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн талаар өнөөдөр санаачлагч гишүүд сэтгүүлчдэд хандлаа. Тус салбарт 2008 оны байдлаар нийт ажиллагсдын 34.6 хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувийг хөдөө аж ахуйгаас, үүний 86.9 хувийг мал аж ахуйн салбараас оруулдаг гэсэн дүн мэдээ байна. Мөн экспортын нийт орлогын 10 хувийг уг салбараас оруулдаг гэнэ. Мал сүргийн тоо толгой өсч 43.3 саяд хүрсэн хэдий ч малын төрөл хорогдлын уламжлалт зохистой харьцаа өөрдлөгдсөнөөс ямаа нийт сүргийн 46.1 хувийг эзлэх болж, үхрийн тоо 2000 оныхоос 23.7 хувиар буурсан байна. Мөн энэ өвлийн цас зуднаар малын хорогдол их гарсан. Гэсэн ч “Монгол мал” хөтөлбөрийн төслийг Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөтөлбөрийг боловсруулах үндэслэл шаардлага, зорилго, тэргүүлэх чиглэл, санхүүжилт гэх мэт есөн бүлэг, 17 зорилтын хүрээнд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Энэ ажлын хүрээнд малчдыг хоршуулан “Нэгдэлжих хөдөлгөөн 2” үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэнэ. Мөн биржийн тухай хууль балах шаардлагатай байгаа, Тус хуулийг баталснаар малчид хураасан түүхий эдээ тусдаа биш хамтарч борлуулах, ингэснээр олон тусдаа байсан зардал хэмнэгдэх давуу тал бий болох гэнэ. Үүнээс гадна мал эмнэлгийн төрийн анхан шатны байгууллага байгуулах талаар төлөвлөж байгаа аж. Үүний давуу тал нь мал эрүүлжиж түүхий эдийг гадаад зах зээлд нийлүүлэх боломж нэмэгдэнэ гэж төлөвлөж байна. Мөн мал аж ахуйн 60 гаруй хувь нь Хаан банкны зээлийн барьцаанд байгаа. Дөрөвдүгээр сарын дунд үеийн дүнгээр 63 тэрбум төгрөгийн барьцаанд байгаа гэнэ.
Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж