Төрийн өргөөний тулганы галыг бадраав

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Төрийн өргөөний тулганы галыг бадраав

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон УИХ, Засгийн газрын гишүүд морилж, Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойг тохиолдуулан  Төрийн тулганы галыг бадраах ёслол үйлдлээ.

Төрийн өргөөний тулганы гал бадраах ёслолыг өнгөрсөн жилээс эхлэн үйлдэх болсон. Эл санаачлагыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын нэр бүхий гишүүд өнгөрсөн жил санаачилснаар өнөө жилийн хувьд хоёр дахь зан үйл ийн боллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж