Оскарын шагналт Холливудын нэрт жүжигчин Николас Кейж өнгөрсөн долоо хоногт хөвгүүдийнхээ хамтаар Калифорнийн Анахайм дахь “Disneyland”-ээр зугаалжээ. Өдгөө 48 настай нэрт жүжигчин эр 22 настай хүү Вестон болон долоон настай Кайл хүүгийнхээ хамт ийнхүү өдрийг хамдтаа өнгөрүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар олны танил холливудын гэр бүлтэй нэгэн бүсгүй дагалдаж явсан нь Вестоны шинэ найз бүсгүй бололтой.
Учир нь хосуудын харилцаа энгийн нэг найзууд биш илүү дотно харилцаатай хэмээн “Sun” мэдээлжээ. Кейжийн долоон настай Кайл хүү түүний гуравдахь эхнэр Алисе Кимийн хүү бөгөөд Николийн гэр бүл саяхан хүү Вестоны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэсэн гэнэ. Өнгрөгч онд Кейжийн хүү, рок од Вестон бусдад зодуулж эх сурвалжууд түүний талаар янз бүрээр бичих болсон. Гэсэн хэдий ч Кейжийн гэр бүлээс хүүгээ өмөөрсөн нэг ч мэдээлэл хийгээгүй нь уг зодоон Вестоны буруугаас болсонтой холбоотой гэнэ.
Э.АНХТУЯА