Өнөөдрөөс хүйтний эрч чангарна

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс хүйтний эрч чангарна

Улаанбаатарт өнөөдрөөс хүйтний эрч чангарч, арванхоёрдугаар сарын 31, ирэх нэгдүгээр  сарын 1,2-нд өдөртөө 23-25 хэм, шөнөдөө 32-33 хэм, голын хөндий орчмын газарт  40 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа ажээ.

Өчигдөр Улаанбаатар хот орчимд цасан шуурга шуурч, салхи гол төлөв баруун хойноосоо 10 м/с, өдөртөө -16хэм, шөнөдөө -24 хэмийн хүйтэн хоносон байна.  Яармаг-Сонгинын орчимд  -25 хэм, өглөө 5 цагийн байдлаар -24 хэмийн хүйтэн байжээ. Багануур, Тэрэлжийн орчимд зарим үед  12-14 м/сек хүрч цасаар шуурсан аж. Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25-27 хэм, Яармаг-Сонгины орчмоор -29-31 хэм, өдөртөө -19-21 хэм хүйтэн байх тул иргэдийг анхаарал сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж