Нийслэлчүүд шинэ оноо угтахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд шинэ оноо угтахад бэлэн болжээ

Уламжлал ёсоор Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн он солигдох мөчид Сүхбаатарын талбайд болно. Энэ жилийн баярын цэнгүүний бэлтгэл ажлыг бүрэн хийж дууссан талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлж байна.

Энэ үеэр хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын утга учир болсон өвлийн өвгөн, цасан охин ирж, гэнэтийн олон бэлэг задлах бөгөөд урлаг соёлын одод  сэтгэл догдлуулсан баярын өдрийг нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх ажээ. Арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 23.00 цагт эхэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл он солигдох мөчид нийслэлчүүдтэйгээ хамт байж, шинэ оноо угтах юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж