Нью-Йоркод хүний амь егүүтгэх хэрэг эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Нью-Йоркод хүний амь егүүтгэх хэрэг эрс өсчээ

АНУ-ын Нью-Йорк хотын удирдлагууд тус хотод сүүлийн үед хүн амины хэрэг эрс нэмэгдсэн талаар өчигдөр мэдээлжээ. Нью-Йорк хотын дарга Майкл Блумбергийн мэдээлж байгаагаар 1963 оноос хойш 2011 он хүртэл хүн амины  гэмт хэргийн тоо илүү нэмэгдсэн бөгөөд ялангуяа энэ жил уг гэмт хэргийн гаралт өмнөх онуудтай харьцуулахад өндөр байгаа гэнэ. 2012 онд нийт 2245 хүн амины хэрэг гарчээ.

Хотын дарга “Хүн ам ихтэй манай хотын хувьд хүн амины гэмт хэрэг ийнхүү ихсэж байгаа нь цаашдаа Америкийн үндэсний аюулгүй байдалд хүртэл муугаар нөлөөлж болзошгүй” хэмээн онцолжээ. Нью-Йорк хотын цагдаагийн төлөөлөгч Реймонд Келлигийн мэдээлснээр тус хотод өдөрт зургаан хүн бусдын гарт харамсалтайгаар  амиа алддаг байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж