Делид хохирогч бүсгүй амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Делид хохирогч бүсгүй амиа алджээ

Энэтхэгийн Дели хотод энэ сарын эхээр 23 настай бүсгүйг бүлэг этгээдүүд  хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан билээ. Хохирогч бүсгүй Дели хотын эмнэлэгт гурван удаа мэс засалд орсон ч биеийн байдал нь сайжрахгүй байсан тул өнгөрсөн пүрэв гаригт Сингапур улсын эмнэлэгт шилжүүлж, эмчлүүлэхээр болсон аж. Гэвч бүсгүй өчигдөр амьсгал хураасан талаар Сингапурын эмч нар мэдэгджээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Манхмохан Сингх дээрх хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлж дахин иймэрхүү эмгэнэлт хэрэг гаргахгүй байх тал дээр Засгийн газар хүчээ дайчлан ажиллах болно гэдгээ энэ үеэр мэдэгдсэн байна. Цагдаа нар бүсгүйг хүчирхийлсэн бүлэг этгээдүүдийн зургааг нь арванхоёрдугаар сарын 16-ны өдөр баривчилжээ. Хохирогч бүсгүй Сингапурын “Mount Elizabeth” эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн байсан бөгөөд тус эмнэлгийн эмч нарын эх сурвалжуудад мэдээлж байгаагаар өнөөдөр өглөө хохирогч бүсгүй таалал төгссөн байна.

“Mount Elizabeth” эмнэлгийн эмч Келвин Лохийн мэдээлснээр бүсгүйн биеийн ихэнх хэсгүүд шархдаж тэрээр тархиндаа хүртэл гэмтэл авсан гэнэ. Эмч нар “бүсгүй бие сэтгэлийн маш их гутаан доромжлолыг авсан ч  биеэ эргэн хэвийн байдалд оруулахын тулд өөрөө ч сэтгэлийн тэнхээтэй байсан. Гэсэн хэдий ч тэрээр биедээ их хэмжээний гэмтэл авсан учраас ямар ч найдвар байсангүй” хэмээн мэдэгджээ.

Энэтхэгийн Засгийн газраас хохирогчийн цогцсыг нутаг буцаах асуудлыг авч хэлэлцэж байгаа юм байна. Энэтхэгт энэхүү хэрэгт уурссан олон мянган  иргэний жагсаал сүүлийн үед ихээр зохион байгуулагдах болжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр Делид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж амьд явах баталгаа алга хэмээн Засгийн газартаа гомдоллож байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж