“Үдийн цай, нээлтэй, ил тод худалдан авалт” форум боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Үдийн цай, нээлтэй, ил тод худалдан авалт” форум боллоо

“Үдийн цай, нээлтэй, ил тод худалдан авалт” форумыг  “Мерси Кор” байгуулагаас өнөөдөр “Хаан пласс” зочид буудалд  зохион байгууллаа. Форумд 12 аймгийн боловсрол соёлын газрын дарга, боловсрол шинжлэх ухааны яамны ажилтан, хувиараа бизнес эрхлэгчид зэрэг 100 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн “Үдийн цай хөтөлбөр”-өөр 1-5 ангийн нэг сурагчид өдөрт  400 төгрөгөөр төсөвлөн үдийн цай өгч байгаа. Монгол Улсад нийт 1-5 ангийн 252,604 сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бөгөөд нэг өдөрт 101сая 41 мянган төгрөг, жилдээ 17 тэрбум 177 сая төгрөг зарцуулдаг байна. Татвар төлөгч иргэн бүрийн бүрдүүлж буй улсын төсвийн энэ мөнгөөр  хүүхдүүдэд чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээнээр үйлчилж байгаа үгүйг хянах зорилгоор  “Мерси Кор” байгуулагаас үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт санхүүжилтэд судалгаа хийсэн байна.  
Судалгаанаас харахад хөдөө орон нутагт тус хөтөлбөрийн санхүүжилтийг зориулалт бусаар хэрэглэдэг, хүүхдэд өгч буй бүтээгдэхүүн 300 төгрөг ч хүрэхгүй зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн зарим аймагт захиралд нь бүх эрх мэдэл байдаг. Таньж мэддэг хүмүүстээ  “Үдийн цай”-г нийлүүлэх эрхийг өгсөн нь тус хөтөлбөрийн хэрэгжилтэд сөрөг үр дагавар авчирч байгаа аж. “Мерси Кор” байгуулагаас Ховд, Өмнөговь, Өвөрхангай аймагт  “Үдийн цай” хөтөлбөрт мониторинг хийж төсөл хэрэгжүүлжээ. Тус форумын үеэр төслийн үр дүнгээс танилцуулснаас харахад  “Үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх байгууллагыг тендер зарлан нээлтэй ил тод явуулах нь хамгийн чухал аж. Мөн тус хөтөлбөрт иргэд хяналт тавьснаар үдийн цай чанаржина гэж байна.
Ц.Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж