Энэрэнгүй үйлстнүүд дэлхийг аварна

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Энэрэнгүй үйлстнүүд дэлхийг аварна

15 жилийн өмнө Америкийн тэрбумтан, хэвлэлийн магнат Тед Турнер НҮБ-д нэг тэрбум ам.доллар хандивлахаа зарласан нь тэрбумтнуудыг энэрэнгүй үйлстнүүд болгох эхлэлийг тавьж байжээ. 

Тед Турнер, тансаг оройн зоогонд ирсэн, дээдсийн хүрээнийхний өмнө тайзан дээрээс үг хэлэхдээ ядууралтай тэмцэх үйлсэд хувиасаа нэг тэрбум ам.доллар хандивлана гэж хэлсэн байна.  

Үүнээс өмнө ийм том хандив өргөсөн явдал болж байгаагүй ба түүний энэ үйлдэл энэрэнгүй үйлстнүүдийн хувьсгал гаргасан юм.  

Магнатууд, тэрбумтнууд “Forbes” эсвэл “Fortune” сэтгүүлийн баячуудын жагсаалтад дээгүүр орох гэж л өрсөлддөг байлаа. Ийм хүмүүс ихэвчлэн музей, зургийн үзэсгэлэнгээр явж, амьдрал хэд хэдэн эмэгтэй амьдралаа өөд нь татаж болох, магадгүй түүнээс хамаагүй их мөнгөөр эмэгтэй хүний зураг худалдаж авдаг байлаа.

Харин Тед Турнерийн санаанд оромгүй бэлэг энэ “соёл”-ыг өөрчилж, дээр үеийн энэрэнгүй үйлстнүүдийн гайхамшигт түүхийг эргэн сануулав.

Турнерийн үйлдэл тэ бумтнуудыг тэр дундаа Билл Гейтс, Уоррэн Баффет нарыг улам өглөгч болоход нөлөөлсөн гэж хэлэхэд буруудахгүй.

Энэ явдлын дараа олон баян хандив өргөж эхэлсэн байна. Бүр “Филинтрокапитализм”  /Philanthrocapitalism/ гэдэг ном хүртэл гарч байжээ.

Билл Гейтс, Уоррен Баффеттэй уулзсан сэтгүүлчид тэднээс “Одоо дахиад илүү ихийг хандивлах уу” гэж асуудаг болсон.

Ингээд үр дүнд нь Гейтс, Баффет нарын энэрэнгүй үйлстнүүд ядуурал, өвчин эмгэгийг бууруулах үйлсэд асар чухал хувь нэмэр оруулсаар байна. 

Билл Гейтс Майкрософтийн компьютероос илүүтэй хумхаа өвчин, ХДХВ, ядуурлыг бууруулах үйлсээрээ хойч үедээ дурсагдах болно. 

Гейтс, Баффест нар энэрэнгүй үйлстүүдийг эгнээндээ нэгдэн хөрөнгөө сайн үйлсэд л зориулна гэж амлаж байна. Энэ залуус ямар нэг юм хожсон бол хариуд нь сайн үйлс хийх хэрэгтэй гэдэг жишгийг бий болгосон юм. 

Турнерийн нэг тэрбум ам.долларын хандив НҮБ-д дахин хоёр тэр бумдоллар цугларах өглөгийн урсгалыг эхлүүлсэн. Тэр мөнгөөр хумхаа өвчин, уур амьсгалын өөрчлөлт болон гэр бүл төлөвлөлт зэрэг хүн төрөлхтөнд хэрэгтэй олон чухал үйлсийг санхүүжүүлж байна.  

Мөн НҮБ-ыг үнэхээр хүн төрөлхтний төлөө ажилладаг гэдэг хүндлэлийг бий болгож хүлээн зөвшөөрөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ энэрэнгүй үйлстнүүд зүгээр нэг чек явуулж, хандив зогсохгүй бусдад гараа сунгадаг сайхан сэтгэлтэй бизнес эрхлэгчдийг төрүүлсэн байна. 

Тэдний тусламжууд ер бусын үр дүн үзүүлсэн. Энэ сард гэхэд л дэлхийн нярайн эндэгдэл 1990 оны төвшнөөс тал хувиар буурсан гэдэг сайн мэдээ гарлаа. Тэдний тусламжаар сая, сая хүний амийг аварч байна.  

Гэхдээ тэрбумтан болгон энэрэнгүй үйлстэн биш. Дональд Трампийг хүмүүнлэгийн үйлсэд бага хувь нэмэр оруулсан гэж ярьдаг. Түүнийг “The Smoking Gun” гэдэг вебсайт хамгийн бага өглөг өгдөг тэрбумтанаар тодруулжээ. Тэрээр өөрийн гэсэн сантай, гэхдээ сандаа 20 гаруй жилд 3,7 сая доллар хандивлажээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Трампийг хандилагч биш гэж хэлж болохгүй. Трамп Нью-Йорк хотод хувийн газраа олон нийтийн парк болгоход хандивлаж байсан, өөр олон мөнгөн тусламж үзүүлсэн гэж хэлэх байх.

Харин Турнер “Өөрчлөлт хийхэд заавал мөнгө хэрэггүй, зүгээр л гудамжинд унасан хогийг хогийн саванд хийж болно. Бяцхан ч гэсэн бусдад тустай олон зүйл хийж болно. Сайн дурын ажилтан болоод хүүхдийн асрах газарт очиж агаа, эгээ болж болно шүү дээ. Эсвэл өндөр настнуудад туслаж үнэт цагаараа хандив өргөж болно” гэж хэлж байжээ.

Тийм ээ, ганц тэрбумтан ч биш бидний дунд үнэт цагаа бусдын сайн сайхны төлөө зориулдаг олон сая энгийн ч гэсэн гайхамшигт хүмүүс бий. Тэдний бусдад зориулсан цаг хугацаа, сэтгэл зүрх ч гэсэн тэрбум тэрбумаар хэмжигдэх үнэт хувь нэмэр юм. 

Тед Турнерийн хандивласан нэг тэрбум долларыг одоо бараг ярихаа больж, залуус энэ агуу үйлсийн тухай мэдэхгүй өнгөрч байна. Гэхдээ л тэр мөнгөөр дэлхийн өөр нэг өнцөгт эрдэнэт хүний амийг аварч л байгаа. 

Одоо таны ээлж ч юм билүү!!! 

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж