Өөр бас гүнээ талархал илэрхийлж, баярын үгс дамжуулахын сацуу өөрсдөө энгэртээ одон зүүсэн мэт баярлан хүлээн авсан шагналтнууд бол үе үеийн шилдэг тамирчдын төлөө өдөр, оройг ялгалгүй зүтгэж ирсэн арын албаныхан байсан юм.
Өнөөдөр Спортын төв ордны үйлчлэгчээр тасралтгүй 30 жил ажиллаж байгаа О.Оюунчимэг Алтангадас одонгоор энгэрээ гоёлоо. Өнөөдөр энэ ордны төлөө, спортын бүхий л арын ажлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн мэргэжилтэн Ч.Базарсүрэн, техникч Б.Эрдэнэ-Очир, слесарь Д.Энхтөр нарын эрхэм хүмүүс Төрийн хүндэтгэл хүлээсэн нь спортын бүлийнхэнд дуулгасан баярт мэдээ байв.
Алтангадас одонгоор шагнагдсан Спортын бэлтгэлийн төвийн Биеийн тамир, спортын албаны мэргэжилтэн Ч.Базарсүрэн, Спортын төв ордны албаны үйлчлэгч О.Оюунчимэг, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн техникч Б.Эрдэнэ-Очир, слесарь Д.Энхтөр нартаа халуун баяр хүргэж, энгэрт нь одон болж ирсэн хичээл зүтгэлд нь талархал илэрхийлье.