![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/b8ed1e7b019843a5/850434722a3f0b70big.gif)
Ц.Оюунбаатарыг тангараг өргөж магадгүй гэсэн яриа өчигдрөөс тархаж эхэлсэн ч үдээс өмнө МАХН-МҮАН-ын "Шударга ёс" бүлгийн ахлагч ч энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй гэж байсан юм. Үнэхээр ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй боловч гэнэт орж ирлээ. Өмнө нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" бүлгийн 11 дэх гишүүн буюу намын жагсаалтаар УИХ-д орж ирэх ёстой энэ суудлыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарт хадгалж байгаа гэгдэж, эрхэм гишүүний нэг суудал таван сарын турш эзгүй байсан билээ. Харин өнөөдөр ийнхүү Ц.Оюунбаатар тангараг өргөснөөр УИХ 74 гишүүнтэй боллоо.