Сүлжээ сайтуудтай холбоотой гомдол нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Сүлжээ сайтуудтай холбоотой гомдол нэмэгджээ

Хамгийн
олон хэрэглэгчидтэй олон нийтийн сүлжээ сайтууд болох Facebook,
Twitter-тэй холбоотой санал гомдлууд сүүлийн үед ихэсч байгаа талаар Их
Британийн цагдаагийн албаныхан мэдэгджээ. Албаныхны мэдээлж байгаагаар
дээрх хэрэгтэй  холбоотой гомдол санал 2008 онд л гэхэд 556 бүртгэгдэж
байсан бол 2011 онд 4908 болтлоо өссөн байна. Цахим ертөнцтэй холбоотой
санал гомдол ийнхүү ихэссэн нь сүүлийн үед интернэт хэрэглэгчдийн тоо
эрс нэмэгдсэнтэй холбоотой аж.
Гэсэн хэдий ч Их Британид дээрх олон
нийтийн сүлжээ сайтуудтай холбоотой хуулийн тодорхой зарим нэг заалтууд
байдаггүйгээс гэмт этгээдүүд удаа дараалан иймэрхүү төрлийн гэмт хэрэг
хийх нь элбэг болж юм байна. Олон нийтийн сүлжээ сайтуудтай холбоотой
гэмт хэргүүдийн дийлэнх хувийг хувийн нууцад халдсан, Facebook,
Twitter-ээр доромжилсон талаарх гомдлууд эзэлж байгаа юм байна. Их
Британийн Цагдаагийн төлөөлөгч Тротерийн мэдээлснээр тус улсад 2008 онд 
дээрх хэрэгтэй холбоотой 556 гомдол ирснээс 46-г шийдвэрлэсэн бол 2011
онд 4908 гомдол ирж 653-ийг шийдвэрлэсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж