“Худалдаа Үйлчилгээний салбарын онцлох Энтрепренер” Нэкст Электроникс

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

“Худалдаа Үйлчилгээний салбарын онцлох Энтрепренер” Нэкст Электроникс

Өчигдөр буюу 2012 оны 12 дугаар сарын 27 өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “ENTREPRENEUR-2012” ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шагнал гардуулдаг билээ.
Монголын гэр ахуйн цахилгаан барааны зах зээлд хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг бий болгож, худалдан авагчдын талархлыг хүлээгээд байгаад Нэкст Электроникс ХХК нь МҮХАҮТанхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2012 оны ажлын ололт амжилт, тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэгдэн, оны онцлох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн шалгаруулалтанд Монгол улсын 2012 оны “Худалдаа Үйлчилгээний салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгарч батламж, цом хүртлээ.
Хэрэглэгч, худалдан авагчдынхаа хүсэл сонирхлыг соргогоор мэдэрч, тэдэнд худалдан авалт хийх бүх таатай нөхцөлийг бүрдүүлж, дэлхийн жишигт нийцсэн шинэ техник технологи, шинэ бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хоцролгүй Монгол түмэндээ хүргэж чаддаг Нэкст Электроникс салбартаа шилдэг нь болохоо батлан харууллаа.  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж