“Red” цомог Billboard-ийг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

“Red” цомог Billboard-ийг тэргүүлэв

Каунтри дуучин Тейллор Свифтийн өнгөрөгч аравдугаар сард худалдаанд гарсан дөрөв дэх цомог “Red" Зул сарын баярын үеэр хамгийн их худалдаалагдсанаар “Billboard chart”-ыг тэргүүлсэн байна. “Red" өнгөрсөн долоо хоногийн байдлаар л гэхэд 275 мянган ширхэг худалдаалагдаж Billboard chart-ын жагсаалтын нэгдүгээрт ийнхүү бичигдсэн аж.

Харин реппэр T.I-ийн “Trouble Man” цомог 178 мянган хувь худалдаалагдсанаар жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Удаах байруудад дуучин Майкл Бублийн “Christmas”, “One Direction” хамтлагийн “Take Me Home” цомгууд тус тус оржээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж