Хятад инээдмийн кино хит болж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Хятад инээдмийн кино хит болж байна

“Синхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын жүжигчин Ху Жиний  найруулсан “Lost in Thailand” нэртэй инээдмийн кино Зул сарын баярын өдрүүдэд хит болсон гэнэ. Хамгийн хачирхалтай нь уг кино дөнгөж 30 сая юань буюу 4.8 сая ам доллар өртгөөр бүтээгдсэн ч 700 сая юань буюу 112 сая ам долларын орлого олсон байна. "Lost in Thailand" энэ сарын 12-нд нээлтээ хийсэн бөгөөд нээлтээ хийснээс хойш Зул сарын өдөр хүртэл ийнхүү кино сонирхогчдыг байлдан дагуулж чаджээ.

Уг киноны гол дүрд Ху Жин өөрөө болон Wang Baoqiang, Fan Bingbing,  Huang Bo нарын жүжигчид гол дүрд нь тоглосон бөгөөд киноны гурван баатар Тайланд улсад очиж бүтэлгүйтэхээс эхлээд кино дуусан дуустал үзэгчдийг инээлгэх хөгжилтэй адал явдал үргэлжилнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр хамгийн бага өртгөөр, хамгийн богино хугацаанд, их хэмжээний орлого олсноор “Lost in Thailand” Хятадын кино ертөнцөд яах аргагүй цахиур хагалсан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж