Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор “Багануур” ХК-ийн Уулын нэгдүгээр хэсгийн экскаваторын машинч Нямцэрэнгийн Мөнхбаярыг,
Монгол Улсын Ардын зураач цолоор Монголын урчуудын эвлэлийн хорооны чөлөөт уран бүтээлч, зураач Долгоржавын Болдыг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн сургалтын менежер Ням-Осорын Оюунхандыг,
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Мон-Энзим” ХХК-ийн захирал Мишигийн Алтанцэцэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эрхлэгч ДарамынГанбаатар нарыг,
Монгол Улсын Гавьяат холбоочин цолоор “Жемнэт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэдэндамбын Бат-Эрдэнийг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор "Гурван Эрдэнэ" сүсэгтний холбооны багш, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэд хамба асан, гавж Ёндонгийн Амгалан, Монголын Урчуудын эвлэлийн хорооны чөлөөт уран бүтээлч, зураач, Үйлдвэр технологи дизайны сургуулийн багш Дашцэрэнгийн Гунгаа, Монголын Урчуудын эвлэлийн хорооны чөлөөт уран бүтээлч, зураач, Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Цэндсүрэнгийн Нарангэрэл, Монголын үндэсний олон нийтийн телевизийн орчуулагч, редактор Хасбазарын Мэргэн нарыг,
Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор “Нартхайрхан” ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Балдоржийг,
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Олон улсын түрэг судлалын төвийн ерөнхийлөгч Хавишийн Исламыг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Улсын клиникийн төв эмнэлгийн мэс заслын эмч Батчулууны Төмөрбаатарыг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “ТМОБ” ХХК-ийн зөвлөх геологич Ойдовын Чулуун, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-ын зөвлөх мэргэжилтэн Дашийн Гягар нарыг,
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Дархан-Уул аймгийн биеийн тамир спортын газрын ахмад дасгалжуулагч, багш Намсрайн Батлавыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Батсайханы Батчулуун, Монголын Урчуудын эвлэлийн хорооны чөлөөт уран бүтээлч, зураач Шагдаржавын Чимэддорж нарыг,
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Чимиддоржийн Амаржаргал, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Дэмбэрэлийн Батсүх, “Шинэ үе” продакшний захирал, жүжигчин Намсрайжавын Ариунболд нарыг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын орлогчдарга, ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Баягасын Эрхэмбаярыг,
Алтангадас одонгоор Сонгинохайрхан дүүргийн иргэн, чөлөөт сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүй, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны өндөр настан, ахмад дайчин Жийжамбаагийн Дэчинжаа нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар “Метал Импекс” ХХК-ийн инженер, металлуригч Луваанчүлтэмийн Бямбажав, “Танызам” ХХК-ийн ажилтан Кальсаны Кенжийхан нарыг тус тус шагналаа.
Ерөнхийлөгч шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Та бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Өвөг дээдсийнхээ үйлс гавъяаг санаж дурсах, сэхээрч ухаарахын уламжлалаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойг монгол түмэн маань хүндэтгэл дүүрэн тэмдэглэж байна.
Монголчууд 1911 онд Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан нь Монголын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. Монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар мандсан юм.
Өнөөдрийн энэхүү түүхэн өдөр, монгол түмний бахархал, эв нэгдэл, хөдөлмөрч зан чанарын илэрхийлэл болсон, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист үйлс амжилтаараа шалгарсан иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж байна.
Өнөөдөр бусдын адил хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цол хүртсэн уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Багануурын уурхайн экскаваторын машинч Нямцэрэнгийн Мөнхбаяр, Ардын уран зураач цол хүртсэн дүрслэх урлагийн салбарт олон жилийн авъяас билэг, онгод туурвилаа зориулсан Долгоржавын Болд гуай, Ерөнхий боловсролын сургуульд олон жил ажиллаж мянга мянган шавь нараараа хүрээлүүлсэн шинэхэн Гавъяат багш Оюунханд гуай, хүн ардынхаа эрүүл мэндийг манаанд олон жил зүтгэсэн мөн л шинэхэн гавьяат Төмөрбаатар гуай, Урлагийн гавьяат зүтгэлтэн Никитон хамтлагийн ахлагч, дуучин Батчулуун болон эмч, хувраг, орчуулагч, судлаач, дасгалжуулагч, дуучин, жүжигчин, сэтгүүлч, ахмад дайчин, инженер гээд салбар салбартаа үнэлэгдсэн шилдэг иргэддээ халуун баяр хүргэе. Бас түүхэн ойн өдөр шагнал гардан авч буй нийт иргэддээ баяр хүргэе.
Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч баярыг тань хуваалцаж буй гэр бүл, үр хүүхэд, хамт олонд тань бас түүхт ойн баярыгтохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Аугаа их түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үр хойч бидэнд өөдрөг гэгээн ирээдүй буй гэдэгт би итгэдэг. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж буй монгол түмэндээ болон Монголын төлөөх сэтгэл зүрхтэй бүхий л хүнд түүхт ойн баярын мэнд хүргэж байна. Ирэх ондоо элэг бүтэн, эрүүл саруул, эрчим төгс байж, амжилтаа ахиулж, урагш тэмүүлэхийн ерөөл өргөе” гэлээ.