Зул сарын баярын өдөр кино сонирхогчид нээлтээ хийгээд удаагүй байгаа “Les Miserables”, “Django Unchained” кинонууд руу шуурсан талаар Вox office мэдээллээ. Үнэндээ зул сарын баярын ганцхан өдрийн дотор уг хоёр кино нийлээд 33 сая ам долларын орлого олсон нь дээрх кино багийнхны төсөөлж ч байгаагүй амжилт аж.
Universal Pictures-ийн “Les Miserables” Зул сарын баярын өдөр 18 сая ам долларын ашиг олсон бол Леонардо Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Django Unchained” 15 сая ам долларын ашиг олжээ. “Les Miserables” киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Энн Хэтэуай, Рассел Кроу Хью Жэкман нар тоглосон бөгөөд найруулагчаар Том Хупер ажилласан юм. Харин эрт найруулагч Трантино Квентиний “Django Unchained” энэ сарын 25-нд нээлтээ хийсэн бүтээл юм.

Э.АНХТУЯА