Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа. Мөн өнөөдөр урлагийн салбараас Гавьяат мэндэлж, “Шинэ үе” продакшны захирал Д.Ариунболд гавьяат цолоор шагнуулсан байна. Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан юм.
Г.ДАРЬ