Монголын
зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом”
наадмын бүртгэлийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болох юм. “Болор цом”
наадам анх 1983 онд зохиогдсоноос хойш өдгөө 30 дахь удаагаа болох гэж
буй. Энэ жил хөдөө орон нутаг болон нийслэл хотоос яруу найрагчид нилээд
идэвхитэй бүтээлээ ирүүлж байгаа гэнэ. Албаны хүний мэдээлснээр
одоогийн байдлаар 200 гаруй уран бүтээлч шүлгээ ирүүлсэн байна. Энэ
удаагийн “Болор цом” наадам Улаанбаатар хотод болох бөгөөд ирэх
нэгдүгээр сарын 9-нд болох МЗЭ-ийн 84 жилийн ойн арга хэмжээтэй
хамтатган зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Т.ДАРХАН