Нэрт дуучин Фонтелла таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Нэрт дуучин Фонтелла таалал төгсчээ

“Rescue Me” дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд танигдсан Америкийн нэрт дуучин Фонтелла Басс 72 насандаа зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр сүүлийн долоон жилийн турш эрүүл мэндийн байдал нь эрс муудсан бөгөөд Зул сарын баярын маргааш өдөр амьсгал хураасан хэмээн түүний ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна.  Фонтеллагийн уран бүтээлийн карейрт 1965 онд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулсан “Rescue Me” дуу хамгийн их нөлөөлсөн аж. Үүний дараа нэрт дуучны дуулсан уг дууг шинэ залуу олон хамтлаг, дуучид дуулж байсан түүхтэй гэнэ.

Хөгжмийн ертөнцийн төлөөлөгчид түүнийг байгалиас заяасан хүчирхэг хоолойтой авъяаслаг дуучин байсан хэмээн үнэлдэг байна. Фонтеллагийн ээж сүмийн дуучин байсан бөгөөд тэрээр зургаан настайгаасаа сүмд дуулдаг байжээ. Түүнчлэн Фонтеллад хамгийн их алдар хүнд авчирсан бүтээлүүдийн нэг нь  нэрт дуучин Bobby McClure-тай хамтран дуулсан “When I"m Gone” дуу нь аж. Фонтелла жааз бүрээчин Лестер Бовиетой гэрэлэсэн бөгөөд нөхөр нь түүний хөгжмийн продюссороор ажиллаж байжээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж