Африк компани смартфон, таблет гаргана

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Африк компани смартфон, таблет гаргана

Африкийн “VMK” компанийн захирал Вероне Манкоу өөрийн зохион бүтээсэн смартфон, таблетийг Хятад улсад үйлдвэрлэн Африкт худалдаанд гаргах гэнэ. Энэ тухай Вероне Манкоу “Америкт “Apple” корпораци хамгийн шилдэг нь бол Азид “Samsung” корпораци хамгийн шилдэг нь. Харин Африкт “VMK” хамгийн шилдэг нь байх болно. Учир нь Африкчуудад юу хэрэгтэйг зөвхөн бид өөрсдөө л сайн мэднэ” хэмээн  Йоханнесбург хотноо болсон “Tech4Africa” зөвөлгөөн дээр мэдэгджээ. “VMK” компанийн 300 ам.доллараар худалдаанд гаргах “Way-C” таблет нь “Samsung”-ийн “ Galaxy Tab”-тай ижил хэмжээтэй байх бөгөөд өөр дээрээ дөрвөн гегагийн санах ойтой, интернэтийн  “wi-fi” холболттойтай байх юм байна. “Way-C” гэх нэр нь Африкийн лингала хэлээр “Оддын туяа” гэсэн утгатай аж. Харин дараа нь худалдаанд гарах смартфон нь “Google”-ийн “Android” системтэй , 8.9 инчийн дэлгэцтэй, 170 ам.долларын үнэтэй байх гэнэ. “VMK” компани эдгээр бүтээгдэхүүнүүдээ Баруун Африкийн 10 оронд худалдаанд гаргахаас гадна Белги, Франц, Энэтхэг зэрэг орнууд руу экспортлох юм байна. Мөн тус компани ирэх жилээс Африкийн сурагчдад зориулан хямд үнэтэй таблет гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж