Уг арга хэмжээний хамгийн нэр хүндтэй буюу “Оны онцлох аж ахуй нэгж” хэмээх нэр хүндтэй шагналыг Голомт банк хүртсэн нь тус банкны 2012 онд хийж бүтээсэн ажлыг олон улсын түвшинд үнэлсэн үнэлгээнүүд болох The Banker, Global Finance сэтгүүлүүдийн “2012 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” хэмээх шагналыг бататгасан хэрэг боллоо.
“Оны онцлох аж ахуй нэгж”-ийг тодруулахдаа тухайн байгууллагын 2012 онд шинээр хийсэн хөрөнгө оруулалт, шинээр бий болгосон бүтээгдэхүүн үйлчилгээ, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд, шинээр бий болгосон ажлын байрны тоо, олон улсын болон дотоодын үзэсгэлэн яармагт оролцсон байдал зэрэг үндсэн 9 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг харгалзан, Танхимын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр шилдэгүүдийг тодруулдаг ажээ.
Entrepreneur-2013 ёслолын арга хэмжээний гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ололт амжилтыг дүгнэн урамшуулах, хөхүүлэн дэмжиж, урам хайрлах, олон нийтийн хүртээл болгон сурталчлан дэлгэрүүлэхэд оршдог бөгөөд “Оны онцлох аж ахуй нэгж” шагналыг Голомт банкнаас гадна Монголын тэргүүлэгч 9 компани хүртсэн юм.