Ц.Оюунбаатар тангараг өргөхгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар тангараг өргөхгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 50 гаруй хувийн ирцтэйгээр эхлээд байна. Чуулганы хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Түүн дотор МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ гэсэн асуудал байсангүй. Тиймээс Ц.Оюунбаатар энэ удаад УИХ-ын гишүүний тангараг өргөхгүй нь тодорхой боллоо.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Өчигдөр уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж эхэлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусаагүй тул өнөөдөр үргэлжлүүлж буй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж