Аргентины Сангийн сайд ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Аргентины Сангийн сайд ял сонсчээ

Аргентины экс Сангийн сайд Фелиса Мисели авлига, хээл хахуулийн хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсчээ. Аргентины прокуророос экс Сангийн сайд Фелиса Миселиг анх 2007 онд ажлынх угаалгын өрөөнөөс цүнхэнд хийсэн 52 мянган ам.долларын мөнгөн дэвсгэрт олдсоны дараагаас шалгаж эхэлсэн байна. Тухайн үед тэрээр энэхүү мөнгийг ахынхаа байр авахаар зээлсэн мөнгө хэмээн мэдэгдэж байсан аж. Аргентины шүүхээс түүнийг хууль бус санхүүгийн хэрэг, авлига болон хууль  ёсыг үл хүндэтгэсэн хэргээр шүүсэн байна. Фелиса Мисели нь өнгөрсөн 2005 онд экс Ерөнхийөгч Нестор Киршнерийн дэмжлэгтэйгээр Аргентины анхны эмэгтэй Сангийн сайд болсон бөгөөд авлигын хэргээр шалгагдаж эхэлснээсээ хойш албан тушаалаасаа огцорчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж